Үндсэн агуулга руу шилжих
Аяллууд руу буцах
Хайнань үндсэн аялал 11/10

Хайнань үндсэн аялал 11/10

11-р сарын Хайнань аялал — шилэн гүүр, задгай далай, Атлантис усан парк, Сармагчингийн арал, Саняагийн далайн эрэг дээрх чөлөөт өдрүүд.

  • 11/10 – 11/17
  • 8 өдөр · 7 шөнө
  • Timton Fuhe Hotel, Саняа
  • Улаанбаатар · шууд нислэг (Хайкоу)-аас

Үнэ / хүн

₮2'990'000

Аяллын онцлох

  • 01Шууд нислэг – амралтын цаг хэмнэнэ
  • 02Байшилин шилэн гүүр
  • 03Задгай далайн аялал
  • 04Атлантис усан парк
  • 05Сармагчингийн арал

Зургийн цомог

Хөтөлбөр

  1. 1

    1-р өдөр

    Улаанбаатар → Хайкоу шууд нислэг

    Чингис хаан ОУНБ-аас орой 22:10 цагт нисэх тул 19:00 гэхэд ирсэн байна. Хайкоу хотод шөнийн 03:10 цагт газардаж, хилээр орсны дараа аяллын автобусаар буудал руу хөдөлнө.

    • 22:10 – 03:10 · Чингис хаан ОУНБ → Мейлан ОУНБ
    • Hampton Hotel, Хайкоу
  2. 2

    2-р өдөр

    Хайкоу → Саняа · Байшилин шилэн гүүр

    Өглөөний цайны дараа 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгч Саняа руу хөдөлнө. Замдаа уул, хавцлын дээгүүр байрлах Байшилин шилэн гүүрээр алхаж, доорх гүн хавцал, ногоон ойг шууд харна. Саняад оройн хоол идээд буудалдаа амарна.

    • Хоол: Өглөө, орой
    • Timton Fuhe Hotel
  3. 3

    3-р өдөр

    Чөлөөт өдөр

    Тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.

    • Хоол: Өглөө
    • Timton Fuhe Hotel
  4. 4

    4-р өдөр

    Задгай далайн аялал

    10:00 цагт сувдны дэлгүүр орж, 12:00 цагт 3 цагийн задгай далайн аялалд гарна. Далай дээр олон төрлийн экстрем тоглоомоор хөгжилдөнө. Оройн буфет хоолны дараа буудалдаа буцна.

    • Хоол: Өглөө, орой
    • Timton Fuhe Hotel
  5. 5

    5-р өдөр

    Атлантис усан парк

    Азид хоёрт ордог том усан парк — Атлантист бүтэн өдрийг өнгөрүүлнэ. Бүх насныханд зориулсан олон төрлийн усан тоглоомтой. Оройн хоолны дараа буудалдаа буцна.

    • Хоол: Өглөө, орой
    • Timton Fuhe Hotel
  6. 6

    6-р өдөр

    Чөлөөт өдөр

    Тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.

    • Хоол: Өглөө
    • Timton Fuhe Hotel
  7. 7

    7-р өдөр

    Чөлөөт өдөр

    Тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.

    • Хоол: Өглөө
    • Timton Fuhe Hotel
  8. 8

    8-р өдөр

    Саняа → Хайкоу → Улаанбаатар · Сармагчингийн арал

    12:00 цагт буудлаа хүлээлгэн өгч Хайкоу руу хөдөлнө. Замдаа хэдэн мянган сармагчин чөлөөтэй амьдардаг Nanwan Monkey Island-д зочилно. Хайкоуд оройн хоол, шоппинг хийсний дараа нисэх буудалд бүртгүүлж, өглөөний 09:10 цагт Улаанбаатарт газардана.

    • 04:10 – 09:10 · Мейлан ОУНБ → Чингис хаан ОУНБ
    • Хоол: Өглөө, орой

Үнэд багтсан

  • Улаанбаатар ↔ Хайнань нислэгийн тийз
  • Зочид буудал
  • Хөтөлбөрт тусгасан хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэрүүдийн тийз
  • Монгол хөтөч
  • Аяллын даатгал

Үнэд ороогүй

  • –Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
  • –Хувийн зардал, шоппинг

Анхаарах зүйлс

  • 12 хүртэлх насны хүүхэд эцэг эхтэйгээ нэг оронд (нэмэлт оргүй) унтвал ₮300'000 хямдралтай, тусдаа нэмэлт ортой бол насанд хүрсэн хүнтэй ижил үнээр аялна.

Төстэй аяллууд

Үнэ / хүн

₮2'990'000